Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нарантуул захын галын хэргийг шалгаж дуусчээ

Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт энэ оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 03,30 цагийн үед гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээнийн хохирол учирсан юм.

Гал сөнөөгчид, нийслэлийн аврах, гал унтраах бүх анги тэнд ажиллаж таван цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан байна. Энэхүү хэргийг мөрдөн байцаагч алба, галын шинжээчид ажиллан шалтгаан нөхцөл болон иргэдэд учирсан хохиролын хэмжээг тогтоохын тулд  багагүй хугацаа зарцуулсны дүнд өнгөрсөн сард шалгалтын ажиллагаа дууссан байна. Хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт Нарантуул худалдааны төвийн цахилгааны инженер болон гэрээт харуул хамгаалалтын дөрвөн ажилтныг албан үүрэгтээ хайнга хандсан, гал гарах үед камер хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд прокурор тэдэнд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус төвийн цахилгаанчин хөнгөнцагаан болон зэс утсыг хооронд холбоход эсэргүүцэл үүсэж гал гарч болзошгүй хэмээн удирдлагууддаа удаа дараа хэлсээр байтал, галын аюулгүй байдлыг хангуулагүй гэсэн байна. Мөн онцгой байдлын байгууллагаас шаардлага хүргүүлсээр байсан ч үгийг нь тоогоогүй ийм байдалд хүргэсэн гэсэн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болжээ. 

Medee.mn

У.УРАНЦЭЦЭГ

 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр