М.Уранцэцэг өнөөдөр өглөө Монголын цагаар 10:20 цагт анхны тулаанаа "Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй хийж, хоёрдугаар раундын 01.27 секундэд боолтоор цэвэр яллаа.Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөгчөө "Нэгдүгээр шатандаа ялна гэж бодсон ч хоёрдугаар үедээ дуусгалаа. Гэхдээ маш баяртай байна. Би барилдана, мөн цохиж унагаана гэж бодож байсан" гэж сэтгэгдлээ хуваалцав.Тэрээр тулааны спортоор гурван сар хичээллэж, энэхүү эхний ялалтаад авч байгаа нь энэ юм.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА