Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ПАМИРЫН НУРУУНД АВИРАЛТ ХИЙЖ БАЙГААД ГАЦСАН УУЛЧИНГ ЭСЭН МЭНД БУУЛГАЛАА

Памирын нурууны Ленин (7,134м) оргилд авиралт хийж яваад хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан уулчин залууг аврах ажиллагаа амжилттай болж, тэд эсэн мэнд машин хүрэх газарт ирсэн болохыг Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.Тус холбооноос "Одоо Оше хот руу очиж, эмнэлэгт үзлэг хийлгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" гэв.Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин багтсан баг аврах ажиллагааг явуулжээ.

ЭХ СУРВАЛЖ:УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: Ч.ЭНХМАА

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.