Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЗАВХАНЫ БАЯНТЭС СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ 341 ХҮН, 40 ГАРУЙ ТЕКНИКТЭЙГЭЭР УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ сарын 8-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баянхөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7,600 гаруй га талбай шатжээ.Хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техниктэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ:ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.