Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 17:55 цагт бүртгэгджээ.Энэ дагуу тус аймаг дахь цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж, өнөөдөр 08:00 цагийн үед охины цогцсыг алга болсон газраас таван орчим км зайд урсаж байсныг олсон байна.
Тухайн үед хүүхдүүд голын усанд ороод гарч ирэхэд элсэн дээр тоглож байсан хоёр настай дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг анзаараагүй аж.
ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА