Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УЛААНБААТАРТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ӨНӨӨДӨР АВЧИРНА

Төмөр замаар тээвэрлэж буй 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ өнөөдөр /2022.09.13/ Улаанбаатар хотод ирнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-аас мэдээллээ.“Монголын төмөр зам” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах тээвэрлэлтийн ажлыг эхлүүллээ.Тавантолгой ордоос ачигдсан 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг ““Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн CКD4B зүтгүүр болон ачааны 50 вагоноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замаар тээвэрлэж “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөөнд өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр 16.25 цагт хүрлээ.Тээвэрлэлт үргэлжилж, өнөөдөр Улаанбаатар хотод орж ирнэ.  Мөн “Монголын төмөр зам” ТӨХК  нь нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ оныг дуустал сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх бэлтгэл ханган ажиллаж байна.


ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

san
2023-04-01 09:44:52

Нийтийн шүршүүр, угаалгын газар нээгдэв Хаяг: Гандан туул 2-22 ажлын цаг өдөр бүр 8.00-20.00 Утас 88551053