Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БНСУ-ЫН НҮДНИЙ ШИЛНИЙ НИЙГЭМЛЭГЭЭС 1400 ГАРУЙ АХМАДАД ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллийг өнөөдөр/2022.09.15/ хүлээн авч уулзлаа.Тус нийгэмлэг жил бүр аль нэг улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байна.Энэ жилийн хувьд сайн дурын ажилтнууд есдүгээр сарын 14-24-ний хооронд манай улсад ажиллана. Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1,400 гаруй ахмадад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны шил тааруулж өгөх аж.Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрд “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулан өгөв.ЭМЯ-ны удирдлагууд, Монгол цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл, Зэвсэгт хүчний ахмад дайчид, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүд уулзалтад оролцлоо.

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:Ч.ЭНХМАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.