Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 18 ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

ЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ  хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийг шуурхай илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 18 хүнийг олж тогтоожээ."Илрүүлэлт оргодол" арга хэмжээ нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж байгаа хэргүүдийг нөхөн илрүүлэх, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох зорилготой юм.

 

ЭХ СУРВАЛЖ :НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.