Ховд аймгийн Цэцэг суманд есдүгээр сарын 11-нд иргэн Г тарвага агнаж, өвчих явцад халдвар авч Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь эмнэл зүй, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр батлагдаж хариу арга хэмжээг аван ажиллаж байна.Орон нутагт тарвага агнах, хүнсэнд хэрэглэх, худалдаалах, төв суурин газар руу тээвэрлэн оруулах зөрчил буурахгүй байна. Есдүгээр сарын 1-14-ний хооронд 10 удаагийн дуудлагаар 225 ширхэг тулам хурааж, лабораторийн шинжилгээ хийсэн. Энэ нь тарваган тахал өвчин хот, суурин газарт гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна хэмээн мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ:Ч.ЭНХМАА