Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БАДМИНТОНЫ УАШТ-НД БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР ХЭНТИЙ АЙМАГ НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЧ АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО

Бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр зохион байгуулагдаж өнөөдөр шагналаа гардууллаа. Тус тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид нийт дүнгээр нэгдүгээр байр эзэлж аваргын цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт багийн нийт дүнгээр Архангай аймгийн баг тамирчид, гутгаар байрт багийн нийт дүнгээр Дорнод аймгийн баг тамирчид шалгарлаа.
Шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Бадминтоны холбооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ, Монголын бадминтоны холбооны ерөнхий менежер Т.Ууганбаяр, Монголын бадминтоны холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Оюунгэрэл нар гардууллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.