Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ДОНАЛЬД ТРАМП: Украины дайныг 24 цагийн дотор дуусгана

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бямба гарагт олон нийтийн өмнө гарч үг хэллээ. Тэрээр Техас дахь Вако нисэх онгоцны буудал дээр олон мянган дэмжигчиддээ хандаж үг хэлэхдээ порно жүжигчин Сторми Даниэлсийн төлбөрийг Нью-Йоркт шалгаж байгааг  баримт нотолгоогүй үг гэж тодотгов.

Трамп үүнийг түүний хувийн, санхүү, бизнесийн бүх амьдралыг орвонгоор нь эргүүлж, задалсан явдал гэж хэлсэн бөгөөд түүний хэлснээр тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн гэм зэмгүй Еррөнхийлөгч асан юм.

"Би дэлхийн III дайнаас урьдчилан сэргийлэх болно"
Трамп Орос Украины эсрэг дайны тухай ярихдаа  ерөнхийлөгч байхдаа Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлж эхэлсэн гэжээ. "Би тэдэнд  хэдэн зуун "Javelin" /Жавелин/ пуужин өгсөн" гээд өмнөх Ерөнхийлөгч Барак Обама Киев рүү зөвхөн "дэр" буюу үхлийн бус техник хэрэгсэл илгээсэн гэж нэмж хэлэв.

Трамп Цагаан ордонд байсан бол Путин Украин руу довтолж зүрхлэхгүй байсан, тэр Америкийн одоогийн ерөнхийлөгчийн сул дорой, шийдэмгий бус байдлыг хараад л ийм үйлдэл хийсэн гэж хэлэв.

"Намайг явмагц Оросууд  тэр даруйд нь Украйнтай хил залгаа нутагтаа цэргээ татаж  эхэлсэн" гэж тэр тодоттгов.

2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлсний дараа Трамп "ОХУ Украины нэг хэсгийг авахыг хүсч байна" гэж мэдэгдсэн. Одоо тэгвэл Украиныг бүрэн эзлэн  авахаас нааш дайнаа зогсоохгүй гэж Трамп хэлсэн байна.
Хэрэв Трамп дахин сонгогдвол Оросын Украин дахь ажиллагааг даруй зогсооно гэж амласан бөгөөд "Би ерөнхийлөгч болвол 24 цагийн дотор ийм амжилтанд хүрнэ" гэжээ.  

Экс Ерөнхийлөгч "Та бүхний өмнө зогсоод, би дэлхийн гуравдугаар дайнаас урьдчилан сэргийлэх болно" гэж хэлж чадах  цорын ганц нэр дэвшигч юм гэв.

Эх сувалж: ВВС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.