Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Тогтохсүрэн: Гишүүдийн 50 хувийг тойргоос, 50 хувийг намын жагсаалтаар сонгох ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татсан. Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа ерөнхий прокурорт хүргүүлсэн юм. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэднийг яллагдагчаар татах саналаа өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад ирүүлжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "УИХ-ын даргын нэр дээр гурван гишүүний бүрэн түдгэлзүүлэн шалгах саналаа ирүүлсэн байна лээ. Хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногтоо багтааж шийдвэрлэх ёстой.

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээгүй. Лхагва, пүрэв гаригийн аль нэгэнд хуралдаж хэлэлцэнэ. Яагаад өнөөдөр хэлэлцээгүй вэ гэвэл энэ асуудлыг хэлэлцэх тусгай дэгтэй. Эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж хэлэлцэнэ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах эрх зөвхөн энэ дэд хорооны гишүүдэд бий. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа бүлэг хуралдаж шийдлээ гаргана" гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2023-04-03 14:08:49

ингэж сонгуулийг будлиантуулахгүй. ард иргэдийн сонголтоор 100 хувь сонгогдоно шүү. хэн нэр хүндтэй, авилгаас хол, шударга, ард иргэдээ гэдэг сэтгэлтэй нь сонгогдоно. МАН ард иргэдийн төлөө бус хувийнхаа төлөө ажиллалаа. одоо хэрэггүй дээ.