Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Илон Маск: Ирэх сарын дундаас баталгаажсан хэрэглэгчийн тэмдэгтэй хүмүүс л санал асуулгад хариулах эрхтэй болно

Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск Твиттерийн баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдэг ямар, ямар өөрчлөлт дагуулж байгааг танилцуулжээ.

Улмаар ирэх сарын арвантавны өдрөөс эхлэн зөвхөн цэнхэр тэмдэгтэй хүмүүсийн жиргээ л Твиттерийн “санал болгох жиргээнүүд” хэсгийн “танд зориулсан” хэсэгт харагдах гэнэ. Мөн цэнхэр тэмдэггүй хэрэглэгчид олон нийтийн санал асуулгад оролцох боломжгүй болох ажээ.

Тийнхүү шийдвэрийн хүрээнд тэд одоогийн цэнхэр тэмдэгт хэрэглэгчдийн бүртгэлийг дахин нягтлах болсон байна.

Шинэ бодлогын хүрээнд хэрэглэгч сард 7 ам.доллар төлж байж баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгийг авах бөгөөд тэмдэгт дагалдах давуу эрхүүдийг эдлэх ажээ.

Ноён Маскийн тодорхойлсноор энэхүү өөрчлөлтийн дүнд Твиттер хиймэл оюун ухаан бүхий ботуудтай амжилттай тэмцэх юм.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.