Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн, "Их бит" компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас суллах шийдвэр гаргажээ.
Тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.