X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна.
"Yahoo News" сайт нийтлэл бичжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд гарсан энэ нийтлэлд "Х Богдыг тойрсон асуудал БНХАУ-ын талтай маргаантай нөхцөл байдал үүсгэхээс болгоомжилж байсан. Харин одоо АНУ-д төрсөн Агуйдай, Ачилдай хэмээх ихэр монгол хүүдийн нэг нь Х Богд гэж таамаглацгааж байна.
2016 онд Далай лам Монголд айлчилж, Төвөдийн Буддизмын тэргүүнийг Монголоос тодорлоо хэмээн зарлаж байв. Үүний дараа БНХАУ-ын зүгээс хариу санкц арга хэмжээ аваад байлаа" гэхчлэн бичжээ.