Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Роберт Де Ниро өвөг дээдсийнхээ нутагт суурьшиж магадгүй

Нэрт жүжигчин Роберт Де Ниро АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсны дараа түүнийг ихээхэн хурцаар шүүмжилэн АНУ-с явж магадгүй гэсэн үг цухуйлгасны дараахан түүний өвөг эцгийн нутаг болох Италийн Ферраццано хотын удирдлага түүнд орогнол олгож болох тухай мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн 3 дах өдөр Дональд Трампыг сонгуульд ялсныг сонсоод телевизд 19-р зууны эцсээр өвөг эцэг нь АНУ руу цагаачилсан Италийн Ферраццано хэмээх жижигхэн хот руу шилжин суурьших бодолтой байгаагаа ярьсан ажээ.
Оскарын шагналт нэрт жүжигчин өмнө нь Трампийг “тэнэг”,”гахай”,гээд тэр ч бүү хэл түүнийг нүүр лүү нь цохих хүсэлтэй байна гэж хэлсэн байна.Харин үүний дараа Ферраццано хотын дарга Антонио Черио хэлэхдээ : хэрвээ ноён Де Ниро манай хотод суурьших хүсэлтэй байгаа бол бид түүнийг хүлээн авахад бэлэн гэжээ. Холливудын нэрт жүжигчин Роберт Де Ниро нийтдээ маш олон кинонд 70 гаруй дүр бүтээсэн бөгөөд тэрээр 1975 онд найруулагч Френсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг” кинонд залуу Вито Корлеонегийн дүрийг бүтээж Оскар шагнал хүртэж байжээ.

Ж.Бат
 

 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр