Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нумынхан байгалийн сайханд аялах, идэвхитэй амрах, найз нөхөдтэйгээ харилцахад тааламжтай өдөр

ХОНЬ - (3/21-4/19)

 

Сайхан мэдээ хүлээн авна. Найзууд тань ирэх өдрүүдэд танд томоохон тус хүргэх бололтой. Тэдний юу хэлэхийг анхааралтай сонс. Өнөөдөр хосуудад ээлтэй байх учраас цоо шинэ зүйл харилцаанд үүснэ. Сэтгэл санаагаа илэрхийлэхээс бүү эмээ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Ямар нэгэн тусламж хэрэгтэй эсэхийг асуу.

 

ҮХЭР - (4/20-5/20)

 

Төсөөлөл чинь маш гайхалтайгаар нэмэгдэнэ. Үхрийнхэн бүтээх болон үйлдвэрлэн гаргах авъяас их байна. Гэнэтийн санаагаа гэртээ эсвэл ажилдаа хэрэглэх цаг ирсэн байна. Ихэнхэд нь мэдлэгийн хүрээгээ ашиглан хүүхдүүдэд хичээл заах санал ирнэ. Аялах боломж гарч гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай. Тиймээс ашигтай талыг нь хүлээж аваарай. Хайртай хүн болон ойр дотныхонтойгоо аз жаргалтай байх нь.

 

ИХЭР - (5/21-6/21)

 

Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандахаас сэрэмжил, ялангуяа хүүхэдтэйгээ харьцаж байгаа бол. Хүнд хэцүү асуудлуудад тэвчээртэй хандаж чадвал аяндаа шийдэгдэх болно. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж бие биеэ сонсохыг хичээ. Өмнө нь очиж байгаагүй газар очиж сэтгэлээ сэргээ. Мөн сайхан амттай хоол идэж өөртөө урам зориг өгөхийг хичээ.  

 

МЭЛХИЙ - (6/22-7/22)

 

Хамтран эзэмшдэг мөнгө юм уу хамтын өмч хөрөнгө яг одоогийн гол асуудал байх болно. Дараагийн 2 өдрийн турш чухал хэрэгцээтэй зүйлс, зугаа цэнгэлд зориулж буй мөнгөө тооцож үзэх хэрэгтэй. Сайтар амрах нь таны анхдагч зорилт байх ёстой. Хөрөнгө оруулах алхам хийхийнхээ бмнө эрсдлийг нь судал. Гэр орны чинь тав тухтай байдал, халуун дулаан уур амьсгал, аюулгүй байдал хамгийн их анхаарал татна. Найз нөхдөө урьж гэрийнхээ хоолоор дайлаарай.

 

АРСЛАН - (7/23-8/22)

 

Та гэр бүлдээ хамаг анхаарлаа тавина. Хамаатныдаа зочилсон, хайртыгаа халамжилсан таньд сайхан санагдах болно. Таны хүслийг зөвшөөрсөн бол шинэ байр худалдаж авах талаар сураглаж эхэлнэ. Одоо байгаа байшингаа зарж, мөнгийг нь хэрэглэсэн ч болно. Гэхдээ цаг нь иртэл хүлээ гэдгийг баттай хэлье. Та эхлээд хэнтэй хаана амьдарч байгаагаа ойлгох нь чухал. Эхлээд гаражаа зарах тухай бодоод үзэхийг зөвлөж байна.

 

ОХИН - (8/23-9/22)

 

Таны эрүүл мэндийн байдал маш сайн байхаас гадна эрч хүчтэй байна. Цаг агаарт хэт найдах хэрэггүй. Ханиад томуу хүрэхээс сэргийл. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуу байгаа бол багахан хэмжээний ч болов дасгал хөдөлгөөн хий. Та дэлгүүр хэсэхдээ ашигтай наймаа хийж чадах бөгөөд ойр дотны хүмүүстээ зориулан бүгдэд нь бэлэг авна. Ажлын хамт олондоо ч гэсэн зориулж бэлэг худалдан авснаар таны нэр хүнд өсөх болно.

 

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

 

Нүдэнд харагдахуйц олон нөхцөл байдал тулгарах ч амьдрал тогтвортой байна. Дотно найз нөхөд ажлынхантайгаа цагаа өнгөрөө. Зарим нэг клуб байгууллагын удирдах зөвлөлд нэр дэвшиж магадгүй нь. Хөрштэйгээ сээтгэнснээсээ болж таагүй байдалд орж магадгүй. Бусад хөршүүдийн амны бай болохоос болгоомжил.

 

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

 

Өглөө эрт гэр орны ажлаа зохицуул. Cap одоо таны гэр бүлийг илтгэдэг 4-р гэр болох Хумхын орд руу шилжин орох юм. Та зөн совингоо чагнаж, эргэн тойрны хүмүүстэйгээ хамт байх хүслээр өөрийгөө зоригжуулна. Ойр дотны, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Сайхан амарч, тайвшрах цаг ирлээ. Олны нүд үргэлж Хилэнцүүдийг ширтдэг, та нарт дэлхийн тайзан дээр хүлээн зөвшөөрөгдөх ирээдүй бий.

 

НУМ - (11/22-12/21)

 

Байгалийн сайханд аялах, идэвхитэй амрах, найз нөхөдтэйгээ харилцахад тааламжтай өдөр. Гэнэтийн мэдээ таныг амралтын өдрийн эсвэл ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө эргэж харж, өөрчлөлт хийхэд хүргэж мэднэ.Дараагийн хэд хоногийн турш бүтээлч, онцгой авъяастай нумууд оддын хүрээнээс нэмэлт тусламж авах болно.

 

МАТАР - (12/22-1/19)

 

Өнөөдөр та хувийн эд зүйлсээ янзалж, ойр зуурын ажил хийнэ. Ямарваа нэг зүйлийг оновчтой хийснээр мөнгөө цуглуулах боломжтой болно. Найз нөхдөөс үнэтэй мэдээллүүд ирэх бөгөөд та уг мэдээллийг сонсож суралцахад итгэлтэй бай. Cap одоо шилжин бумбын ордонд байрлах ба таныг мөнгөний зарцуулалтандаа анхаарахыг зөвлөж байна. Арвич хямгач залуус хамт яваа хүмүүстэйгээ оройн хоол болон дарсныхаа тооцоог хувааж хий.

 

БУМБА - (1/20-2/18)

 

Та яавал зөвийг мэдэхгүй ч бүх хүч чадлаа ашиглан хичээх бололтой. Хэвийн бус үйл ажиллагаанаас болж та хувийн эсвэл албан ёсны арга замын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Багын нууц адал явдал дэлгэгдэх байх. Гэхдээ үүнээс болж бухимдах хэрэггүй. Та нар улам ойр дотно болно. Олон нийтийн ажилд оролцож, хэрэгтэй хүмүүстэй уулзах байх. Дотно харилцаандаа санаа зовсон ч буулт хийх хэрэггүй.

 

ЗАГАС - (2/19-3/20)

 

Зарим Загаснуудын хувьд амар амгалан байх нь өнөөдөр чухал ач холбогдолтой байна. Хэрвээ та өглөө өөрийгөө чанга хүчтэй сэрүүлгээр сэрээдэг бол одоо оронд нь өдрийг сайхнаар мэдрүүлэх амар амгалан хөгжмийн зэмсэгээр тоглосон аяыг тавих цаг болсон. Ухарч буй Буд гараг танд эцсийн гол шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөгөө өгч байна. Гэхдээ та заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол хэлэлцүүлэг маргааныхаа дараа өөртөө итгэлтэйгээр гаргаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр