Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Афганистанд Исламийн улс бүлэглэлийн алан хядагчид тус улсын Ерөнхийлөгчийн хамгаалагчдын амь насанд халджээ

Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр ИУ бүлэглэлийн алан хядагчид халдлага үйлдсэний улмаас 6 хүн амь үрэгджээ. Мотоцикл унасан амиа золиослогч Афганистаны Ерөнхийлөгчийн бие хамгаалагчдыг зөөж байсан жижиг автобусын дэргэд ирж бөмбөг дэлбэлжээ.Бөмбөг дэлбэрсний улмаас 4 энгийн иргэн,тусгай албаны 2 ажилтан амь үрэгдэн,нийтдээ 13 хүн хүнд шархдсан байна.
Халдлагыг Исламийн улс бүлэглэлийхэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.Энэхүү халдлага нь Афганистаны Ерөнхийлөгчийн амь насанд халдсан хоёр дахь халдлага бөгөөд 2016 оны 4-р сард талибаны амиа золиослогч тусгай албадын баазын дэргэд машин дэлбэлэн, 64 хүн амь үрэгдэж олон зуун хүн шархдсан байна.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр