Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Тогтвортой хөгжил 2030” үндэсний чуулган удахгүй болно

Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилго бүхий “Тогтвортой хөгжил 2030” үндэсний чуулган энэ сарын 24-25 ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо,Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын банкны холбоо болон бусад холбогдох байгууллагаас “Үндэсний мэдээллийн төвд” мэдээлэл хийлээ. Төрийн ордонд зохион байгуулагдах “Монгол улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд төвшний уулзалтын гол зорилго чиглэл нь Монгол улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо,салбар дундын нэгдсэн зохицуулалт ,төлөвлөлт, удирдлага ,санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж,олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлхэд чиглэх бөгөөд уулзалтаар Монгол улсын тогтвортой хөгжил,ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх ,тэдгээрийн ололт амжилт ,тулгарч буй саад бэрхшээл, төр ба хувийн хэвшлийн санхүүжилт, олон улсын санхүүжилт, банк санхүүгийн салбарын санаачлага зэрэг хөгжлийн төлөв байдал,түүнийг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж,энэ чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, боломжит санхүүжилтийг татах чиглэлээр хэлэцэн цаашид хэрхэн үр дүнтэй хамтрах талаар хэлэлцэхэд чиглэх ажээ.
Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой хөгжил 2030,Төлөвлөлтөөс хэргжилтэд” үндэсний чуулганыг угтан тогтвортой хөгжил,ногоон хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах,хэргжилтийг хангах,иргэд,олон нийт,бизнесийн байгууллагын тогтвортой хөгжил,ногоон хөгжлийн талаарх ойлголт,мэдлэгийг нэмэгдүүлэх,байгальд ээлтэй,хэмнэлттэй үйлдвэрлэл,хэрэглээ,амьдралын хэв маягийг төлөвшүүлхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ногоон хөгжлийн төлөө” сарын аяныг 10-р сарын 26-аас өрнүүлж эхлээд байгаа юм байна. Энэхүү чуулганыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо,Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, бусад түнш байгууллагууд хамтран зохион байгуулах юм байна.

Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2016-11-21 17:22:07

123qweqwe

Зочин
2016-11-21 17:21:36

wwewewewee

Ажлын байр