Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Алтанхуяг: Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчиллаа

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хоригдож буй. Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Түүний төрсөн дүүгээс гадна төрсөн эгчийнх нь охиныг ч цагдан хорьсон. Мөн эхнэр Э.Сэлэнгийн хилээр гарах эрхийг хаагаад байгаа билээ. 

Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчилсаны дараа өнгөрсөн долоо хоногт үлдсэн дүү нартайгаа уулзах гээд очсон. Би тэднийхээ өмнө хэрэг хийсэн юм шиг гэмэрхэн орсон юм. Тэгсэн гэрийнхэн маань "Ах аа, биднийг баривчлах яах вэ, энэ байтугайг бид даваад гарна. Харин та луйварчдад хэрхэвч бууж өгч болохгүй шүү" хэмээн хэлсэн.  Тиймээс ч би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхэтлээ тэмцэнэ" гэлээ. 

Б.Анир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

бабаар
2017-10-01 14:09:56

битгий унгас алд

зочин
2016-11-23 10:13:17

Ах дүүсээрээ монголын хамаг хөрөнгийг хулгайлж луйвардаад байхаар баривчлахгүй яах вэ. Цаашид ч баривчилна. ТТ-гоос идсэн 5 тэрбумаа эхлээд улсад тушаа. Олон тэрбумд холбогдсон Саранзаяаг, Шинэхүү сүүлд нь авгайг чинь дараа нь чамайг баривчилна байх

Ажлын байр