Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Австралийн цагдаа нар ихээхэн хэмжээний мансууруулах бодис авч явж байсан хоёр хятад иргэнийг саатуулжээ

Австралийн цагдаа нар 44 сая ам долларын үнэ бүхий 500 кг экстази хэмээх мансууруулах бодисыг тус улсын хилээр оруулхыг завдсан хятадын 2 иргэнийг өчигдөр саатуулжээ. Энэ талаар өнөөдөр South China Morning Post сонинд мэдээлсэн байна. Хятад иргэдийн авч явсан уг тээш нь Италийн Генуя хотоос ачигдсан байсан бөгөөд Австралийн хилийн албаны хэлтсийн дарга Тим Фицжеральдийн хэлснээр тэд хөнгөн цагаан ялтас бүхий цаасанд ороосон боодолтой юманд тэрхүү мансууруулах бодисыг нуусан байсныг хилчид илрүүлсэн гэжээ.
Австралийн Сидней хотын шүүхээс 34,38 настай тэдгээр хятад иргэдэд хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр давуулж,худалдан борлуулхыг завдсан хэргээр ял тулгаад байгаа бөгөөд хэрвээ тэд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял сонсч магадгүй юм байна.

Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр