Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АН-ын удирдлагууд ҮЗХ-ны гишүүдээсээ 2 сая төгрөг нэхэж “дарамтлав”

Ардчилсан нам 8 жилийн дараа их хурлаа хийх гэж байна. Ингэхдээ өмнөх хурлуудын жишгийг дагаж хэн нэгний халаасанд орох уу, хараат бус байж чадахуу гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ҮЗХ-ны гишүүн тус бүрээс 2 сая төгрөг татах даалгаврыг их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийнхэндээ өгсөн гэнэ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 228 гишүүнтэй.  Тэгэхээр ажлын хэсгийнхэн нийт 456 сая төгрөг цуглуулна гэсэн үг. Мэдээж ҮЗХ-ны гишүүд их хурлынхаа санхүүжилтийн асуудалд санаа тавьж, үүрэг даалгавраа биелүүлбэл шүү дээ.

Тэгэхээр энэ 2 сая төгрөгийн хандив Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн  хэн нь хэн бэ гэдгийг илчилнэ гэсэн үг болж таарлаа. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд өнгөрсөн хугацаанд намаасаа 2 сая төгрөг байтугайн хангамжийг авч, боломжийг эдэлсэн хүмүүс. Тиймээс тэд энэ үед хэрхэн хөдлөх нь Д.Эрдэнэбатад сонин санагдаж байгаа бололтой. Зөвхөн Д.Эрдэнэбат төдийгүй Ардчилсан намыг зөв голдиролдоо ороосой гэж бодогчдын хувьд ч ҮЗХ-ны гишүүдийн шийдвэр чухал байгаа биз ээ. Ардчилсан намын их хурал шилэн данстай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх эрх мэдлийг ҮЗХ-ны гишүүдийн гарт өгсөн нь томоохон шалгуур болж байна. 

Н.Гэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр