Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Э.Содномпилжээ Риогийн олимпоос хүрэл медаль хүртлээ

"Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ төрөлд эрэгтэйчүүдийн 88 кг-д манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медаль хүртэж улсынхаа далбааг Риогийн тэнгэрт мандууллаа.

Энэхүү медаль нь Риогийн наадмын хоёрдахь хүрэл медаль юм.

Э.Содномпилжээ Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр