Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаа орхиход бэлэн гэдгээ мэдэгджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе өөрөө болон түүний ойрын хүрээний хүмүүс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон явдалд ард түмнээсээ дахин уучлалт хүсч,Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиход бэлэн гэдгээ мэдэгджээ.Энэ талаар тэрээр телевизээр нийт ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: би ард түмнээсээ дахин уучлалт хүсч байна,миний цаашид Энэ улсын Ерөнхийлөгч байх эсэх тухай асуудлыг парламент шийднэ гэж хэлжээ. Энэ сарын 20-нд Өмнөд Солонгосын Прокурорын байгууллага тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн дотны найз Чхве Сун Силийг мөрдөн шалгасан материалын талаар олон нийтэд дэлгэсэн бөгөөд Чхве Сун Силь болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын өөр 2 ажилтныг авлигал авсан,албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гэмт хэрэгт буруутган ,ял тулгаж эхэлжээ.

Тус улсын хууль сахиулах байгууллагаас тэднийг Ерөнхийлөгчийн нэрээр дарамт шахалт үзүүлж, Өмнөд Солонгосын 50 гаруй пүүс компаниас Чхве Сун Силийн үүсгэн байгуулсан 2 фондод 10 гаруй сая долларыг авч, хөрөнгө мөнгө завшсан хэрэгт сэжиглэсэн бөгөөд энэхүү хэргийг мөрдөн шалгаж буй мөрдөгчид Ерөнхийлөгч Пак Кын Хе уг хэргийг анхнаасаа мэдэж байсан төдийгүй өөрөө үүнд оролцсон гэж үзэж байгаа юм байна.

Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр