Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Италийн аврагчид газар дундын тэнгист 1000 гаруй цагаачдын амийг аварчээ

Италийн эргийн хамгаалалтын албаныхан өчигдөр газар дундын тэнгист африкийн 1400 гаруй цагаачыг аварсан гэдгээ мэдээллээ. Тус улсын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Франс Пресс агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ: энэ бол маш хүнд хэцүү, аюултай ажил байсан,гэхдээ манай өндөр бэлтгэгдсэн аврачид тэдгээр цагаачдыг бүгдийг нь аварч чадсан гэжээ.

Өнгөрсөн даваа гаригт Италийн Засгийн газар энэ жил тус улсад газар дундын тэнгисээр дамжин ирж буй цагаачдын тоо дээд хэмжээнд хүрсэн гэдгийг мэдээлсэн бөгөөд 2016 онд газар дундын тэнгисээр дамжин ирсэн цагаачдын нийт тоо 171 мянгад хүрчээ. Харин 2014 онд уг тоо 170 мянгад хүрч байсан байна.Европ руу ирж буй цагаачдын дийлэнх хэсэг нь африкийн цагаачид байдаг бөгөөд тэд Ливийн эргээр дамжин тус тив рүү ирэхийг оролддог ажээ.Өнгөрсөн долоо хоногт Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ онд Европ тив рүү цагаачлан явж байсан 4.7 мянган цагаач, дүрвэгчид газар дундын тэнгист амь үрэгдсэн болохыг мэдээлсэн байна.

Ж.Дорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр