Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Х.Бадамсүрэн тамгаа хүлээж авлаа

 

Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэнг томилсон билээ. Тэрээр өчигдөр тамгаа гардаж, Ц.Даваацэрэн үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө. Ийнхүү үйлдвэрийн удирдлагууд тамгаа солилцох үеэр Ц.Даваацэрэн “Өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрийн шилдэг менежерүүд, ажилтнуудтай хамтарч ажилласандаа баяртай байна. Үйлдвэрийн нэр хүндийг олон улс, хамтран ажилладаг компаниудын өмнө унагасан менежментийн алдаа миний хариуцаж байсан баг, хамт олны үед гараагүй гэдгийг бахархалтай хэлнэ. Цаашид энэ чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Харин шинээр томилогдож байгаа Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголын хувийн компанид шилжсэн. Өмчлөлийн хувьд өөрчлөгдсөн шилжилтийн гэж хэлж болохоор цаг үед хариуцлагатай албыг хүлээж авч байна. Ийм хариуцлагатай, эгзэгтэй цаг үед надад итгэл хүлээлгэж буй Монголын төр, үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид та бүхэнд талархаж байна. Та бүхний итгэл найдварыг биелүүлж ажиллахаа илэрхийлье” гэлээ. Х.Бадамсүрэн албан тамгаа хүлээж авч, ажилдаа орлоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр