Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ихэнх хумхууд ажлаа сайн гүйцэтгэж, нэр хүнд нь өснө

 
  ХОНЬ - (3/21-4/19)
Гэр бүл, найз нөхөдтэйгээ өнөөдрийг сайхан өнгөрөөнө. Гэрийн ажлаа түр хойш тавь. Уулзахаас зайлсхийж байсан хуучин өрсөлдөгчтэйгээ санамсаргүй тааралдах завшааныг ашиглан үл ойлголцлоо арилга. Эвлэрэхэд тохиромжтой үе. Овоорсон их ажлаа дуусгах төлөвлөгөө санааны зоргоор бүтэхгүй учраас санаа зовохоо больж сайхан хоол идэн амар.
 
ҮХЭР - (4/20-5/20)
Нэг аяга кофе нь энэ өглөө Үхрийн ордныхныг сэргээнэ. Санхүүгийн харилцаа холбоондоо хяналт тавь. Мөнгө үрэх хүслээ тэвч. Хамтрагчдаа итгэж мөнгө санхүүгийн байдлаа хамаагүй тоочоод хэрэггүй. Хэрвээ төслийн хил хязгаар тодорхойгүй байгаа бол өөрийн төрөлхийн бүтээлч чадвараа ашиглан баяр ёслолтой холбоотой бараа аваарай. Хувийн туршлага болон өөрий»өө шапгах боломж гарна.
 
ИХЭР - (5/21-6/21)
Өөртөө байгаа зүйлээ ашиглан байр сууриа тодорхойл. Бусадтай хамтран ажилласнаар шинэ боломж гарч ирэх болно. Танд өнөөдөр болж буй зүйл өмнө нь болж байсан мэт санагдаад байвал гайхах хэрэггүй. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх болно. Өнөөдөр зах жижиг худалдааны төвүүдээр хэсвэл сайн чанартай бараа олох болно.
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэдийгээр энэ нь ерөнхийдөө таны зан биш боловч өнөөдөр танд хамраа сөхөх хэд хэдэн шалтгаан гарах болно. Гэхдээ та хэтрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Өөрийгөө чухал хүнд тооцож, өөрийгөө хэт дэврээж бусдад тааламжгүй сэтгэгдэл төрүүлэх вий. Хэрэв та хамт ажиллагсад юм уу хамтран зүтгэгчтэйгээ хамт нийлж суухдаа, ярихаас гадна бас бусдын яриаг сонсохыг хичээ. Өнөөдөр хүлээж авсан ямар ч мэдээ байсан хэсэг хугацааны дараа танд ашигтай байх болно.
 
АРСЛАН - (7/23-8/22)
Хэт олноороо цугларах нь өнөөдрийн эрч хүчээс ихээхэн хумсалж мэдэх юм. Бусдаас туслалцаа авч ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөрөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэггэй. Таны хийх хэмжээнд хүрч чадахгүй байж мэдэх ч танаас ч илүү хийхийг үгүйсгэхийн аргагүй. Үүрэг даалгавар аваагүй нөхцөлд амрах хэрэгтэй. Зөөлөн түшлэгтэй сандал дээр суугаад өдөржингөө кино үзэх юм уу тууж унш.
 
ОХИН - (8/23-9/22)
Тодорхой хэмжээний өөрчлөлт танд эерэг нөлөө үзүүлэх болно. Өөрчлөлт таныг тайван байхад тусална. Зарим охиныхон нойронд муудаж, тэр хэрээр ядрах бололтой. Найзуудтайгаа уулзаж, хөгжилтэй зүйл ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээ. Гэртээ ажиллавал илүү үр дүнтэй байж магадгүй. Таны цагийн хуваарь хэр уян хатан байна ажил төдий чинээ амжилттай урагшлах болно.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Амрахгүй байх нь асуудал болж магадгүй. Адал явдал болон тогтвортой байдлаа тэнцвэржүүл. Зорилгодоо хүрэхэд тань саад учирч магадгүй. Хийх гэж байгаа зүйлээ бодит өнцгөөс харах хэрэгтэй. Цагаа ашигтай өнгөрөөе гэвэл гэртээ байж, төлөвлөгөөгөө гарга. Найзууд болон хамт ажилладаг хүмүүс тань ирж магадгүй. Энэ боломжийг ашиглан цагийг зугаатай өнгөрөө. Энэ тал дээр та шилдэг нь, хөгжмөө асаахаа мартав.  
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Энэ өдрийн энергийн нөлөөгөөр Хилэнцүүд түр аялалаа зогсоох байх. Мөн энэ тэнд нээгдсэн шинэ зах, дэлгүүрээр явах хэрэггүй гэж одод зөвлөж байна. Өнөөдөр зүгээр суух нь илүү үр бүтээлтэй байх. Хилэнцүүд аливаа зүйлийг хэтрүүлдэггүй, сагсуурдаггүй ч далдуур тийм хандлага илэрч магадгүй. Гүн ухаан, шашин шүтлэг, сүсэг бишрэлийн тухай гүнзгий судлах тусам сэтгэл татагдана. Бусад орны өс заншил, соёлыг судлах арга замыг эрж хайх байх.
 
НУМ - (11/22-12/21)
Тааламжтай өдөр. Найз нөхдийн зөвлөгөө эсвэл нөлөө бүхий хүний тусламж дэмжлэг ажил үйлийн цаашдын явцад сайнаар нөлөөлөх бололтой. Хайр дурлалын харьцаа ч бүтэмжтэй болох магадпал ажиглагдаж байна. Хүнтэй танилцах эсвэл өмнө нь зүрх сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэнтэй уулзаж болзошгүй. Гэр бүлийн харилцаанд туйлын ээлтэй өдөр байх тул өнөөдөр үдшийг романтик байдлаар өнгөрөөхийг зөвлөж байна.
 
МАТАР - (12/22-1/19)
Өдрийг залхуутай зоргоороо өнгөрөөх ч дуртай хобби шохоорхлыг тань татна, тиймээс аядуу хязгаартай бай. Та төрөлхийн бусдад тусладаг зантай ч, заримдаа тэдэнд биеэ даах боломж өгөх хэрэгтэй байдгийг бүү март. Өөрсдөө өөрсдийнхөө асуудлыг шийдэх боломж өгөх нь дээр байдаг. Нар шилжин таны нарны арванхоёрдугаар зам нумын ордонд байрлахад 12-р сарын дунд хүртэл таны бие махбодын чадвар буурна. Иймээс эрүүл мэндээ анхаарах нь чухал гэдгийг ямагг санаж яв.
 
БУМБА - (1/20-2/18)
Ихэнх Хумх ажлаа сайн гүйцэтгэж, нэр хүнд нь өснө. Найз нөхөд, гэр бүл тань таны амжилтаар бахархах болно. Эерэг нөлөөгөөр өөрийгөө хүрээлүүлэхэд тааламжтай. Оюутан залуус оюун ухаанаа сэргээхийн тулд хичээлээсээ түр завсарлага ав. Эрүүл мэндээ сайжруулан цэвэр агаарт алхан дасгал хөдөлгөөн хий. Амарч, тархиа хүчилтөрөгчөөр дүүргэсний дараа оюун ухаан сайн ажиллаж байгааг мэдрэх болно.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх тал дээр дахин анхаарах хэрэгтэй. Хэт өөдрөг байдал тань хамтран ажиллагсадын зөв бурууг ялгаж салгахыг шаардах болно. Өнөөдөр хамтран ажиллагч эсвэл даргаасаа эсэргүүцсэн үг сонсвол битгий их гайхаарай Амжилтаа хэтрүүлэх эсвэл аргалж чадахгүй зүйлсээ авах нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Гадуур гарч зугаалах нь танд баяр хөөр бас гайхширлыг авчирна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр