Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гэр хороололд шөнийн цагаар цахилгаан үнэгүй болно

Үе үеийн Засгийн газар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Гэвч өтгөн хар утаа Улаанбаатар дээгүүр хөшилдөн өвөлжсөөр. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жил бүр 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Гэвч энэ мөнгө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагддаг эсэх нь эргэлзээтэй болж. Энэ жил л гэхэд уг мөнгөний таван тэр­бум төгрөгийг л агаарын бохирдол бууруулах ажилд зарцуулахаар төлөвлөсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдолтой тэмцэх хороог тэргүүлж ажлаа эхлээд байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хурлаа хийлээ.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа ца­хилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахил­гааны урамшуулал олгох, стандартад нийц­сэн сайн чанарын шатахууны импорт, хэрэг­лээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэсэн байна.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн гэж холбогдох байгууллагууд мэдээлж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө бо­ловс­­­ронгуй болгож, орон нутаг, салбар хоо­рон­­дын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй авто­­машины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэг­лээнээс хасах зэргээр шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” гэжээ. Уг хурлаар агаарын бохирдлын нөхцөл байд­лыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Ингээд  яамд хийх ажлын төлөвлөгөөгөө ирэх хоногийн Лхагва га­рагт Засгийн газарт ирүүлэх үүрэг өгөв.
Мөн ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайж­руулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн ца­­хилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хан­гаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэг­­лэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түл­шээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр