Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Туслах дүрийг тултал нь амилуулж чаддаг С.Баттулгын фото түүх

Дандаа халзан хэвээрээ байсан юм шиг, байх ч юм шигээр жүжигчин С.Баттулгыг төсөөлдөг.  Ихэнх хүмүүсийн дунд, тэр дундаа залуучууд жүжигчин, найруулагч С.Баттулгыг халзан Тулгаа гэх нь олонтаа.Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж, зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулгын фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна.
577046_397301000335930_1915290532_n
Отгон гавьяаттай: 1995 онд С.Баттулга 10 дугаар анги, жүжигчин Бооёо их сургуулиа төгсдөг жил дээрх батиарыг татуулжээ.
548182_372856482780382_1982903732_n
Ангийн хөвгүүд: Мөн л аравдугаар ангид байхдаа. Тэр үед тэрээр өтгөн хар үстэй байсан юм шүү.
559252_372323032833727_1215439973_n
Оюутан нас: 1998 он. Соёл урлагийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутнууд. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр.
427195_423135534428069_764428268_n
Нэг ангийнхан: Жүжигчин Т.Өөдөө, Ундрал, Түвшинтөр, Нарансолонго мөн facelook-ийн маань эзэн С.Баттулга нар нэг ангийнхан. Нас жацуутнууд.
551736_395508053848558_604241801_n
Диплом хамгаалах: 2001 онд дипломныхоо жүжгийн дараа энэхүү зургийг авахуулжээ.Энэ зураг олонд дэлгэгдсэнээс хойш жүжигчин Цоомоог Хятадын нэрт жүжигчин "Жет ли"-тэй төстэй гэлцэх болсон.
263354_180216638711035_1854644_n
Тэд тавуулаа: Гэнэн цайлган, сайхан сэтгэлт дүрүүдээдээ та бидний танил болсон жүжигчин, найруулагч С.Баттулга өнөр бүлийн эзэн бөгөөд тун нийтэч нэгэн. Үе тэнгийнхнээсээ хүүхдийнхээ тоогоор бас л дээгүүр орно шүү.
535609_468385239894172_413117126_n
Амин үрс: Түүний амин хайртай үрс. Тулуй, Тэмүүлэн гэх эрэгтэй эмэгтэй ихрүүдтэй.
546382_336365199762844_990802978_n
Найз: Багын найз Баярхүүгийн хамт. Түүнд уран бүтээлийн ч, амьдралын ч олон сайхан найзууд бий. Тэр олонтойгоо явдаг хүн.
554161_325141990885165_1127806379_n
Богино кино: Богино хэмжээний уран сайны кинонууд бүтээсэн. "Гажиг", "Юуны төлөө" гэх  мэт. Богино хэмжээний кино хийдэг нөхдийн хамт.
422897_300120483387316_58351407_n
Үстэй байлаа: Мөнгөний гахай киноны зураг авалтын үеэр. Өөрийн үнэлдэг, хүндэлдэг зураглаач Г.Баттулгын хамт.
423997_291402204259144_59930700_n
Халзан боллоо: "Мөнгөний гахай" зураг авалтын үед үстэйгээ байжээ. Харин нээлтэн дээр халзан Тулгаа.
76027_111138012285565_2044501_n

Сүүний наймаачин Тайвнаа: Энэ бол түүний Зөрлөг уран сайхны кинон дээр хөгжилтэй, гэнэн, бүтэлгүй эрийн дүр.
17515_469353953130634_363926961_n

Олон ангит кино: Хайрын эрэлд, Хувь тавилангийн ээдрээ зэрэг тоглосон кинонуудад ч тоглоод авсан шүү.

215317_149984365067596_8084986_n

Царайлаг биш: Тулгаа ихэнх киноны туслах дүрийг амьдруулдаг. Тэгвэл тэрээр "гол дүр бүтээх царайлаг ч биш дээ" хэмээн хэлж байсан удаатай.
72769_105661506166549_4644938_n
Найруулагч: Тэр жүжиглэхээ болихгүй ч цаашдаа найруулагчаар ажиллаж ур чадварын хувьд өсөж дэвжиж, хүчирхэг хүн болох юмсан гэсэн зорилготой явдаг.
24tsag.mn


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр