Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дархан аварга А.Сүхбат: Р.Нямдорж гэдэг хүн Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Монгол бөхийг сүүлийн 26 жилийн турш самарлаа.Одоо болоо юм биш үү

Сүүлийн үед Монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж тус холбооны цэцдийн зөвлөлийн гишүүдийн санаачлан хуралдуулах гэж байгаа ээлжит бус их эе хурлыг хууль бус гэж зарлан,хуралдуулахгүй,мэдэгдэл гаргаж,бөхчүүдийг хагаралдуулж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүд болох зохиолч ,сэтгүүлч Ү.Хүрэлбаатар болон Монгол улсын дархан аварга,УИХ-ын гишүүн А.Сүхбат нар “Зууны мэдээ”сонины Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ү.Хүрэлбаатар хэлэхдээ: саяхан МҮБХ-ноос ээлжит бус их эе хурлыг хуралдуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

Энэ талаар та бүхэн сонсож мэдсэн байх.Товчхондоо хэлэхэд МҮБХ-г тойрсон маргаан 2002 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байна.Хамгийн анх 2003 оны 4-р сард МҮБХ-ний талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг хурлаас МҮБХ-г хурлаа хуралдуул гэсэн шийдвэр гарсан.Хармсалтай нь Р.Нямдорж тэргүүтэй хэсэг хүмүүс бөхийн холбооны хурлыг хийгээгүй.Дараа нь энэ асуудал бүр Улсын Дээд шүүх дээр очиж,тэндээс мөн ийм шийдвэрийг гаргасан.

Мөн л Р.Нямдорж уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй.Ингээд 11 жилийн дараа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас МҮБХ-ний хурлыг албадан хуралдуулах шийдвэрийг гаргаж,бид хурал хийсэн боловч,бас л Р.Нямдорж хурлын ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй гээд хүлээн зөвшөөрөөгүй. Удахгүй манай цэцдийн зөвлөлөөс МҮБХ-ний ээлжит бус их эе хурлыг энэ сарын 10-нд хийнэ.Гэтэл МҮБХ-ний тэргүүн Р.Нямдорж энэ хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл гаргасныг та бүхэн сонин хэвлэлээс уншсан байх. Өнөөдөр ийм л сонин хачин юм болчихоод байна гэлээ.

Үүний дараа Монгол улсын Дархан аварга,УИХ-ын гишүүн А.Сүхбат : Р.Нямдорж гэдэг хүн 26 жилийн турш өнөөг хүртэл хууль бусаар МҮБХ-ний тэргүүнээр суулаа. Энэ хүнээс өөр хүн энэ албан тушаалд сууж болдоггүй юм уу. Одоо болоо юм биш үү, Өнөөдөр хөдөө орон нутаг, аймаг сумын наадам,бөхийн барилдаан гэдэг үнэхээр авах юмгүй болсон. Сумын заан болоход 5 сая төгрөг,аймгийн арслан болоход 50 сая төгрөг,улсын начин болоход 150 сая төргөг ч гэх шиг цааш нь яриад байвал дуусахгүй хачин заваан юм болсон байна.
Ийм юмтай хэзээ ч эвлэрч болохгүй. Нэг горзойсон юм нэг бүдүүн нөхрийг элбэгхээн унагадаг болсон байна.Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж,энэ их хуралдааныг хийнэ. Бидний хийх гэж байгаа ажил бол хууль ёсны ажил. Р.Нямдорж мэтийн хүмүүсээс болж өнөөдөр олон сайхан бөхчүүд, Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид хохирч байна. Нэг үгээр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн 26 жилийн турш Монгол бөхийг самарлаа. Ар өврийн хаалгаар цол өгч авалцдаг явдал хирээс хэтэрсэн.
Бөхийн найраа үнэхээр утга учраа алдлаа. Монгол бөхийн жудаг ёс алдагдах аюулд орсон нь нууц биш болсон. Өнөөдөр дэлххий дээр 30 сая гаруй монгол үндэстэн амьдарч байна. Энэ олон монголчууд байсан цагт бид бөхөө сайхан хөгжүүлээд аваад явах боломжтой. Бидний удахгүй хийх энэ их хуралдаан жинхэнэ ардчилсан хурал болно. Р.Нямдоржийн хийсэн тэр мэдэгдэлд сонин сонин зүйл их байна лээ. Жишээ нь Х.Баянмөнх,А.Сүхбат хоёр нийлж Бөхийн өргөөг авах гэж байна гэсэн нөгөө л улиг болсон юмаа ярьсан байна лээ. Халх дөрвөд гэж хооронд нь хуваагаад байгаа юм уу , жалга довын утгагүй сонин юм ярьсан байсан.
Бөхийн өргөө бол миний юм биш. Х.Баянмөнх аваргын ч юм биш. Энэ бол ард түмний өмч хөрөнгө. Ийм увайгүй хүмүүсийн үгээр цаашдаа явж болохгүй гэж хэлмээр байна.Түрүүний хэлсэн тэр Р.Нямдоржийн мэдэгдэл бол огт үндэслэлгүй зүйл гэдгийг хэлье.Би өөрөө МҮБХ-ний тэргүүн болохгүй.Өөр алба хашиж байгаа.МҮБХ-ний аваргуудын зөвлөлөөс Гацуурт ХК-ний захирал Чинбатыг холбооны тэргүүн болооч гэсэн санал тавьсан. Удахгүй Чинбат захирал хариугаа хэлэх байх. Удахгүй бидний хийх гэж байгаа энэ хурлаар МҮБХ-ний тэргүүнийг шинээр сонгоно.Гэхдээ тус холбооны тэргүүн болох эрх хэнд ч нээлттэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна гэлээ.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2017-12-30 23:51:29

сүхбат хэзээ дархан аваргын болзол хангасан юм бол ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй 1012 бөх барилдахад нэгийн даваанд ямарч чансаагүй муу бөхчүүд барилддаг шүү дээ тэгш ой тохиосон үед чанцаатай шигшимэл 512 бөх барилдуулах саналтай бн

иргэн
2016-12-08 18:50:39

баянмөнх сүхбат 2 бөхийн өргөөг авахгүй бол үхэх гээд байнаа даа.Дандаа дарамталж авч сурсан улс шүү,сүхбат дархан аварга бишээ 3 хан түрүүлсэн хүн 10 давсан гэвэл нэг л давааны илүү шүү харин Өсөхбаяр бол 4 түрүүлсэн сүхбатаас 8 даваагаар илүү

Зочин
2016-12-08 15:57:09

suhbat aa boli boovon tolgoit mini

irgen
2016-12-08 10:14:39

suhbat aa boli boovon tolgoit mini

Иргэн
2016-12-07 20:06:48

Баянмөнх, Сүхбат мэтийн шуналууд цадаж ханахгүй юм аа. Юу ч хийж бүтээгээгүй байж бусдын бүтээсэн зүйл рүү шүлсээ үсчүүлээд л. Ичиж амьдраасай.

Sansariin orshin suugchid
2016-12-07 19:47:36

Svhbat demii hvn bna taalagdahgvi bna uuruu ihl bayajsan shvvdee CANSART ZOCHID BUUDALTAI TERNI SANSARIIN ARD TVMNIIG AMRAAHGVI VVR TSAITAL BUJIGNUULJ OLON JIL SOBOOJ BNA VVNIIGEE BOLIULAACHEE ARD TVMEN BID AMGALAN TAIBAN AMIDARMAAR BNA CVHBATAA!!!!!!!!

Зочин
2016-12-07 19:43:11

Cvhbat taalagdahgvi bnaa nyamdorjni baij baig

Ard tvmen
2016-12-07 19:42:08

Nyamdorjni baij baig

Ard
2016-12-07 19:41:20

Nyamdorj ih yum hiisen shvv hebeeree baij baig buulgaj shunaj bga ulsuudad ugch bolohgvi shudraga bish yabdal bolno

Зочин
2016-12-07 18:31:59

Энэ Сүхбат гэж хүн Чөлөөт бөхийг бузарлаж хаясан хувалз Чинбаттай нийлж Монгол бөхийг хэрүүлийн бузар хийхээр Баянмөнх далд нөгөө хэд ил тоглож эхэллээ. ӨМХИЙ БУЗАРУУД АШИГТАЙ ХҮНИЙ БҮТЭЭСЭН БОЛГОН РУУ ГАРАА ДҮРЭХ ЮМ.АВГАЙ ХҮҮХНИЙ БӨГСНИЙ БУЗАР ҮХЭЭСЭЙ.

зочин
2016-12-07 17:46:00

нямдорж одоо болиосой

ШИНЭ ОН
2016-12-07 16:33:29

ЗӨВ ШҮҮ

Ажлын байр