Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гүндалайн намдаа буцаж элсье гэсэн хүсэлтийг аваад бодож үзье гэж даапаалжээ

АН-ыг зүсэн зүйлийн үгээр харааж “Ард түмнээ хайрлая”гэсэн нам байгуулан манаргаж явсан Л.Гүндалай гэнэт зуун наян градус эргэж, АН –д буцаж ирж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.Тэрээр өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд :би дөнгөж саяхан АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяр дээр очиж,тус намын гишүүнээр элсэх өргөдлөө өгчихөөд ирлээ. Үүнийг та бүхэнд албан ёсоор дуулгах гэсэн юм гэж хэлэв. Л.Гүндалай цааш нь хэлэхдээ:би АН-ыг ядарч явахад нь тусалж явсан хүн, сая АН маань хурлаа хийж, энэ намд шинэчлэл өөрчлөлтийн уур амьсгал орлоо.
Тийм болохоор миний би АН-д буцан элсэж орхоор шийдэж байгаа юм. Ард түмнээ хайрлая намын хувьд өчигдөр өргөдлөө өгөөд намаасаа гарсан. Намайг тэр намаас гарчихаар тэд нар жоохон хэцүүдэх л байх. Тэглээ гээд яахав би гаргасан шийдвэрээсээ ухрахгүй. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд сая намайг гишүүн болох өргөдлөө өгөхөд АН-ын ЕНБД Л.Эрхэмбаяр сонин үг хэлсэн. Тэр: за би хүмүүстэйгээ зөвлөж байгаад эргээд таньд хариу өгье гэсэн. Гэхдээ тэдний намынханд чинь Арвингаас авхуулаад баахан урвагчид байдаг биз дээ гэж хэлэв.
Би бодохдоо тэд намайг гишүүнээр элсүүлж авна гэж бодож байгаа. Дональд Трамп ч гэсэн ялгаагүй урьд нь бас ийм л байсан . Сая тэр Ерөнхийлөгч болчихлоо. Архимед хэлсэн байдаг. Надад тулах цэг өгөөч гэж, тэрэн шиг АН бол миний тулах цэг юм гэлээ. Ийнхүү урьд нь АН-аасаа урваж шарваж явсан зарим хүмүүс буцаж намдаа эргэн ирж байгаа ил тод зарлаж эхлэв. Харин АН-ын зарим эрхмүүд Л.Гүндалайг хөөрхий зайлуул энэ Гүндалай чинь жинхэнэ улс төрийн янхан болоо юу даа гэж ярьж байгаа сурагтай гэнэ .
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2016-12-10 15:01:04

АН-ынхан Гүндалайг дахиж авахгүй гэсэн гэнэ лээ

Ажлын байр