Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

1900-1950 лавлах үйлчилгээний төвийн “ДУУДЛАГЫН ЖОЛООЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Анх 2008-2009 онд дуудлагын жолоочийн үйлчилгээ гэхээр иргэд үйлчлүүлэгч нар төдийлөн ойлголтгүй байсан. Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа орхиод явах, найз нөхдөө дуудах, таксигаар үйлчлүүлэх, эсвэл өөрөө бариад явдаг байсан.  
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрөө автомашинаа барих нь зам тээврийн осолд орох, цаашлаад хүний амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж байсан.
Одоо Дуудлагын жолоочийн үйлчилгээ нь Орчин үеийн том хотын соёлд заавал байх ёстой үйлчилгээний нэг хэлбэр. Үйлчлүүлэгчийн амь нас, эд хөрөнгөд тулгарч болох эрсдэлээс хамгаалж Улаанбаатар хот дотроо хүссэн газарт нь хүргэж өгөх зорилготой үйлчилгээ юм.
Уг үйлчилгээг манай компани үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2010 оноос хойш тасралтгүй 24 цагаар эрхлэн явуулж байна.
Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага гэдэг нь
  • 100 % Даатгалтай
  • Туршлагатай мэргэшсэн
  • Найдвартай

гэсэн наад захын шаардлагыг хангасан нь Дуудлагын жолоочийн дуудах, өөрөө барьж явах эсрдэлийг бууруулсаныг манай байгууллагын сүүлийн 5 жилийн судалгаа харуулж байна.
Манай 1900-1950 лавлах үйлчилгээний төв нь дуудлагын жолоочийн үйлчилгээнд анх удаа үйлчлүүлэгч, хэрэглэгчийг хамгаалсан 100 хувийн даатгал буюу гуравдагч этгээдийг даатгасан үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайн үед даатгалын компаниудад 3 дахь этгээдийг даатгах даатгал гэж байдаггүй байсан ба манай “ДУУДЛАГЫН ЖОЛООЧ”-ийн үйлчилгээнд зориулан шинэ бүтээгдэхүүн Номин даатгал компани нэвтрүүлж олон үйлчлүүлэгч компаниудад уг даатгалыг нэвтрүүлж чадсан. Жолоочийн хариуцлагын даатгал нь үйлчлүүлэгчийн автомашинд үйлчилдэггүй бөгөөд үйлчлүүлэгч хохирч үлдэх эрсдэлтэй байсан тул үйлчлүүлэгч хохирогч тал буюу хоёр талыг аль алийг нь даатгаснаар 100% хамгаалдаг болсон.

Сүүлд 2015 оны 09 сараас 01-с эхлэн замын хөдөлгөөний журамд өөрчлөлт орсоноор дуудлагын жолоочийн эрэлт хэрэгцээ ихсэхийн зэрэгцээ үүнийгээ дагаад дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэгч газрууд хувь хүмүүс их болсон.
Энэ нь нэг талын үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй сайн боловч нөгөө талаар эрсдэлийг их дагуулж байна. Замын цагдаагийн газрын 2016 оны 3 дүгээр улирлын мэдээгээр Дуудлагын жолоочтой холбоотой гарсан гэмт хэрэг, зам тээврийн осол тоо өссөн дүнтэй байна.
 
Энэ нь иргэд
  1. Найдвартай газрыг сонгон үйлчлүүлдэггүй
  2. Тухайн жолооч даатгалтай үгүйг шалгадаггүй
  3. Хямд үнэтэйг нь бодоод хувь хүнээр үйлчлүүлдэг  / 1 цагийн тогтсон үнийн тариф байхгүй хувь хүмүүс нь үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэрэглэснээр далимдуулан мөнгө нэмж авах/
  4. Дуудсан байгууллагынх нь жолооч мөн үгүй шалгадаггүйгээс
үүдэн автомашин доторх эд зүйлсээ алдах, зам тээврийн осолд орох, өөрийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөл үүсдэг.

            Тиймээс бид “УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДАА ХЭЛТЭС”-тэй хамтран албан байгууллага аж ахуй нэгжийн үүдэнд танилцуулга самбар байршүүлж үйлчлүүлэгч та бүхийг найдвартай эргээд буух эзэнтэй буцах хаягтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг ажлын байртай компаниар үйлчлүүлж байхыг зөвлөсөн зөвлөмжийг гаргасан.
 
     
 
            Манай 1900-1950 лавлахын “ДУУДЛАГЫН ЖОЛООЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний бусдаас ялгагдах давуу талууд. Үүнд:
 
  • Үйлчлүүлэгч буюу 3 дахь этгээдийн машиныг 100 даатгасан байдаг
  • Тухайн үйлчлүүлэгчийн хүссэн цаг минутанд хүрч үйлчилдэг.
  • Туршлагатай жолооч нар буюу 3-с жил тасралтгүй машин барьсан залуусаар хүний нөөцийг бүрдүүлсэн.
  • Компани харъяа үйлчилгээ учир үйлчлүүлэгчдэд итгэлтэй найдвартай үйлчилж чаддаг.
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж 24 цагийн турш тасралтгүй үйлчилдэг.
  • Хот дотор үйлчлэх болон бусад газарт үйлчлэх үнийн тариф тодорхой байдаг учир үйлчлүүлэгчдэд илүү ойлгомжтой буюу үйлчлүүлэхэд хялбар байдаг. /Бусад лавлах үйлчилгээний төвийн болон хувиараа дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэж байгаа хүмүүс нь өөрсдийн гэсэн дуудлагын жолоочийн компанигүй байдаг бөгөөд жолоочтой үнэ тохирч ажилладаг учир үйлчлүүлэгч хохирох нь элбэг байдаг. Мөн хувь хүмүүсээр үйлчлүүлж эд зүйлсээ алдах, эд хөрөнгөө эрсдэлд оруулах тохиолдол их байдаг./
  • Дуудлагыг энгийн болон төлбөрт утсаар авдаг учир үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр аль ч утсаар захиалга өгөх боломжтой. /Захиалгын утас: 1900-1950, 11-30-55-55/
 
 
 
1900-1950 лавлах үйлчилгээний төвийн
 “Дуудлагын жолоочийн үйлчилгээ”-ний
Захирал  М.Энхжаргал
 
Нийтэлсэн огноо: 2016-12-12 15:16:45

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр