Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

250 саяын эхлэл босготой марафонд хэн хэн хөл тавив!

 

Уг нь АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэж чадвал АН-ынханд бус Монголын улстөрд, Монголын ирээдүйд хэрэгтэй, өгөөжтэй зүйл болно гэдэг дээр санал зөрөх хэсэг нэг их байхгүй болов уу. Өнгөрсөн хорь гаруй жилд ах намтайгаа ээлжлэн, хамтрахдаа хамтран төрийн эрхийг атгаж ирсэн энэ улстөрийн хүчний орон зай улстөрд байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн энэ зураглалаараа бол хол явна гэдэг хэцүү байгаа. Дотоодын өөрчлөлт шинэчлэлийг хийхгүйгээр, эрх мэдлийн төлөөх үхэлдсэн фракиуд бол урт насгүй гэдгийг хаа хаанаа харж байгаа. Гээд ямарч байсан ирэх сарын 29-нд АН-ын шинэ дарга бүх гишүүдийн сонгуулиар тодрох учиртай байгаа. Намын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэж З.Энхболд хэлсэн.

Намын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлсэн  Ж.Батзандан “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн жиргэсэн нь, нэлээд босго өндөртэй марафон эхэлснийг илтгэж буй. Уг нь бол  Ардчилсан нам  анх удаа намын даргаа гишүүдээсээ сунгаагаар зохион байгуулж байгаа билээ.

 Намын даргад нэр дэвших хүн 250 сая төгрөг төлөх ёстой гэсэн жиргээний араас эсэргүүцэл илэрхийлэгсэд цөөнгүй байгаа харагдсан. Ямартай ч тэгээд Ж.Батзандан, С.Эрдэнэ, Л.Болд,  Л.Гантөмөр нар намын  даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа хөдөлгөөн хийгээд  хүмүүсийн тухайд намын удирдлагыг  гартаа авахын тулд юу хийцгээх нь мэдээж анхаарал татсан асуудал. Генсек Л.Эрхэмбаяр  “АН-ын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Их хурлаа хийнгүүт улс төрийн нам шинэчлэгдэхгүй 2-3 жилийн турш үргэлжилнэ. Тэр байтугай монгол хүн бүрийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, хөдөлмөрийг шүтдэг, өөрсдөө ажлаа явуулдаг, улс төрөөс хараат бусаар ажиллаж болно гэдгийг мэдэрдэг болсон цагт л энэ бүх шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ” гэж байсан. Чухам тэгээд харж, хүлээх үлдэж байгаа юмдаг уу даа.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр