Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Перуд Санта клаусын хувцас өмссөн цагдаагийн ажилтан гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ

   Перу улсад Санта клаусын хувцас өмссөн цагдаагийн ажилтан тус улсын хар тамхины зартай “Пинто” хэмээх мафийн бүлэглэлийн гэмт хэрэгтнүүдийг гэнэдүүлэн баривчилжээ. Энэ талаар АВС телевиз өнөөдөр мэдээлсэн байна.Перугийн хууль сахиулах байгууллагын ажилтны ярьснаар гэмт хэрэгтнүүдийг баривчилж,нэгжлэг хийх үед ихээхэн хэмжээний хар тамхи, мансууруулах бодис илэрчээ.
АВС телевизийн мэдээнд дурдсанаар гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тэдгээр этгээдүүдийг цагдаагийн машинд суулгах үед тэдний нэг нь цагдаа нарт хандан :”би та нарын амьдарлыг там болгон хувиргана ,үүнийг би та нарт амлаж байна” гэж хашигирчээ.Энэхүү тусгай ажиллагааг удирдан явуулсан Перугийн цагдаагийн ажилтан хурандаа Хорхе Луис Ангуло хэлэхдээ: цагдаагийн ажилтнууд байнга иймэрхүү төрлийн хувцас өмсөж,баривчилгаа явуулах нь ховор,гэхдээ хааяа гэмт хэргтнүүдийг ийм аргаар баривчилах нь бидний ажлыг ихээхэн хөнгөлж өгдөг гэсэн байна.

Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр