ХУД-т өчигдөр бага насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Галын тухай дуудлага өчигдөр 14:22 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 65 дугаар ангид ирсэн гэнэ. Ингээд дуудлагын дагуу очиход тус хороонд оршин суух 5 настай эрэгтэй Г, 4 настай эмэгтэй Н, 1.7 настай эрэгтэй Ц нар гэртэйгээ шатаж нас барсан байдалтай олджээ. Хэргийг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж тус суманд оршин суух 74 настай эрэгтэй Т,  27 настай эмэгтэй О, гурван настай эмэгтэй А нар шатаж нас барж, таван настай эмэгтэй Э нь түлэгдэж гэмтсэн хэргийг шалгаж байна.