Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Баярцогтын оффшор данснаас 9.2 сая доллар илэрсэн гэв

 

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дансны талаар өчигдөр мэдээлэл хийв. Тус байгууллагын зүгээс оффшор дансны асуудлаар хуулийн байгууллагад удаа дараа хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэж байна.

Тиймээс олон улсын байгууллагад хандсанаар Швейцарийн Прокурорын газрынхан тэдний хүсэлтийг хүлээж авчээ. Үүний дагуу тус холбооны төлөөлөл хуульч Ц.Туяацэцэг Швейцарьт очиж УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дансны асуудлаар баримт мэдээллийг өгч хамтран ажилласан гэв.

Энэ тухай Ц.Туяацэцэг “С.Баярцогтод Швейцарь улсын Холбооны улсын шүүх өнгөрсөн зургадугаар сард мөнгө угаасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тиймээс зарим мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Бидэнд олдсон мэдээллээр Швейцарь улсын “Credit Suisse” банкнаас С.Баярцогтод хүргүүлсэн албан бичигтээ түүний дансанд орсон 9.2 сая ам.долларын эх үүсвэрийг тайлбарлахыг хүссэн байсан. Энэ мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-нд С.Баярцогтын дансанд шилжсэн байсныг банкны баримтад дурдагдсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг үзэглэснээс хэдхэн хоногийн дараа хийгдсэн энэ гүйлгээ бидэнд хардлага төрүүлж байна. С.Баярцогтын нэг сая ам.долларыг Монголын Засгийн газар, хууль хяналтынхан ярьснаас биш 9.2 сая ам.долларын асуудлыг хэн ч хөндөөгүй. Швейцарийн хуулийн байгууллагынхан уг асуудал шийдэгдэж, С.Баярцогтыг хууль зөрчсөн нь тогтоогдвол түүний дансан дахь 9.2 сая ам.доллар Монголын Засгийн газарт 100 хувь шилжүүлнэ гэсэн” гэлээ. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон энэ асуудлыг үргэлжлүүлэн судлахаа илэрхийлсэн юм.

Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр