Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хамгийн гоё бэлэг Гринч ба Ногун хүүхдийн жүжиг

 

Цэнхэр дэлхийгээ Байгаль, ан амьтдыг хайрлах учартайг адал явдал дүүрэн үйл явдлуудаар дамжуулан хүргэдэг Ногун цуврал комикийг мэдэхгүй хүүхэд багачууд ховор билээ.

Тэгвэл он солигдох мөч ойртсоор байгаа баярын өдрүүдэд бяцхан үрсдээ барих хамгийн сайхан бэлэг нь Гринч ба Ногун хүүхдийн жүжиг юм. Хүүхэд бүрийн хайртай Ногун тайзан дээр амилж нэгээхэн хугацааг хүүхэд багачуудтайгаа цуг адал явдалаар дүүрэн өнгөрүүлэхэд бэлэн болсон байна.

Улаанбаатар хотын хүүхдийн театраас хүүхэд багачууддаа зориулан Шинэ жилийн томоохон баатар Гринч ба Ногун хүүхдийн жүжгийг 2016 оны 12 сарын 27 , 30 ны өдрүүдэд 13, 15, 17 цагуудаас Улаанбаатар чуулга дээр тоглохоор бэлтгэл ажил хангагдсан байна.

Цуврал комикийн баатар Ногун хүүг царай муутай ногоон Гринчтэй хослуулан тоглох гэж буй тус жүжиг нь нэлээдгүй шинэлэг бөгөөд сонирхолтой гэдгийг дуулгахад таатай байна. Тасалбарыг та бүхэн 1900-1617 лавлахаар үнэгүй хүргүүлж, www.Ticket.mn онлайнаар захиалан авч эсвэл Улаанбаатар чуулгын 1 давхараас 9444-1800 тасалбараа Ердөө 10,000₮ аваарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр