Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Зул өргөх сэдлийг эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өргөдөг

 
Зул үлэмжийн гурван сургаал  болдог. Зулын цөгц нь /цэвэр ариун/ хууль цааз ёс горим мэддэг болох, зулын тос нь бясалгалын /самади буюу муу үзэлд дадсан сэтгэлээсээ хагацах/, зулын гэрэл нь /билгүүний билиг билгүүнээр мунхагаасаа хагацах/ зэрэг үлэмжийн гурван суртал сургаалийг бий болгодог. 

Зул өргөхийн өмнө гараа угаах хэрэгтэй. Зул өргөх сэдлийг эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өргөдөг. Эх болоогүй амьтан гэж үгүй тул хамаг амьтаныг өөрийн эх шиг өрөвдөж, зовсон зүдэрсэн муу заяаны амьтад үтэр түргэн зовлонгоосоо хагацаж, төгс гэгээрэл, сайн зам мөрд орох болтугай гэж ерөөл тавин үүсгэнэ.
Зулын голыг хэт сул болон хэт чанга ороож болохгүй. Хэт чанга ороовол гол улайж амархан бөхдөг болно. Хэт сул ороож бас болохгүй. Цөгцөнд тос хийхдээ хаандаа цай аягалах шивэгчин адилаар нямбай чимээ гаргалгүйгээр тосоо цутгана. Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншина. Энэ нь буянд алгасрах сэтгэл төрөх тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос хамгаална. Тосоо цөгцний амсраас арвай буудайн чинээ зайтай дүүргэнэ. Зулын тос цөгцийн амсраас хэт дүүрэн хэт бага байж болохгүй.
Хэрэв тос хэт бага байвал билиг оюун дутах нүгэл болно. Хэт дүүрэн байвал билэг оюун тогтворгүй шунал ихэднэ. Зул өргөхдөө амьсгалаа оруулж болохгүй. Зулын цөгцийг алт, мөнгө, гууль, зэс болон үнэт металиар хийдэг. Хар тугалга, хайлш, хөнгөн цагаанаар хийдэггүй.
Зул өргөсний ашиг тус хэмжээлшгүй их бөгөөд нас барагсдын араас зориулж бурхандаа зул өргөвөөс зул өргөсний ач тусаар хойд төрөлдөө өндөр язгуурт төрнө. Мөн  өөрийн мунхаг  тэргүүтэн хилэнц нүгэл нимгэрч шашин  ном дэлгэрээгүй харанхуй газар үл төрөх, санасан бүтсэн хэргээ сэтгэлчлэн бүтээх зэрэг цаглашгүй буянг хураана.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр