Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг огцруулна гэв үү

Ардчилсан намын гишүүдийн дунд ийм яриа өрнөсөн гэх юм. Яагаад гэх шалтгаан нь ч тодорхой. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тусгаар улсын сайд атлаа Хятадаас уучлал хүссэн нь ийнхүү түүнийг огцруулах яриа гарах шалтгаан аж. Өнгөрсөн долоо хоногт онцлох үйл явдал нь манай улсын Гадаад харилцааны сайд Хятадаас уучлалт гуйсан нь байв. Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд   Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Ван И-тэй уулзалт хийж, “Далай ламын айлчлал бол зөвхөн шашны холбоотой айлчлал байсан. Улс төрийн зорилго агуулаагүй. Монголын тал Хятадын улс төрийн бодлогыг дэмжиж, Төвд бол Хятадын хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Иймд Далай лам Монголд дахин айлчлахгүй” хэмээн мэдэгдсэн. Үүнийх нь хариуд Хятад улс дахиж ийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Энэ үйл явдлыг иргэдийн хувьд таатай хүлээж аваагүй. Өөрсдийн цахим хуудсаараа ч илэрхийлсэн.

Тусгаар тогтносон улс атлаа эдийн засгаа аврахын тулд Хятадаас уучлалт гуйхаас аргагүйд хүрсэн. Энэ үүрэг одоогийн Гадаад хэргийн сайдад оногдсон нь яахын аргагүй үнэн. Түүнээс биш асуудал Ц.Мөнх-Оргилдоо биш болов уу. Харин Ардчилсан намынхан үүнийг Ц.Мөнх-Оргилд үүрүүлж, хариуцлага тооцох ёстой гэж үзсэн бололтой.

Далай лам айлчилсны төлөө асуудал хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгаж, улмаар Хятад эдийн засгаар боомилсны бурууг Хятад улсад бус өөрсдөөсөө хайх цаг нь болсон. Учир нь бид урд хөршөөсөө гуйхгүйгээр дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдийгөө тэжээдэг байсан бол ам бардам Хятадад “үгүй” гэж хэлж чадах байлаа. Гэтэл өнөөдрийг нөхцөл байдалд Монгол бол үйлдвэрлэгч биш. Үйлдвэрлэгч болохоор Аж үйлдвэрийн яамыг байгуулан бодлогоор ажилласан боловч, өнөөдөр тэр яамыг нь татан буулгачихсан. Жижиг эдийн засагтай ч гэлээ дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, гаднаас хараат бус байж чадвал бид сая уучлалт гуйх хэмжээнд хүрэхгүй байсан. Үүнийг улстөрчид, эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч, ийм байдалд хүргэчихээд өөрсдөө уучлалт гуйгаад сууж байгаа нь юутай харамсалтай.      

 

М.Төр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зоч
2016-12-26 16:21:32

АН ард түмний шашны сэтгэгдлийг зөвшөөрнө гэж байж анх гарч ирсиин. Одоо хэлснээсээ буцаж төрийн хулгайг л дэмжиж байна. Аа яа яа сонгосон дэмжсэн бидний хохь

зоч
2016-12-26 16:19:19

Өшиглөөд огцруулаад хятад уруу хөөгөөд өгөөч ээ өмхий ийм урвагчаасаа салахгүй бол өнгөрнө дөө бид

zochin
2016-12-26 15:31:09

ulsin ediin zasgiig unaltand oruulsan AN-aas ene bugd uussen shuu

ЗОЧИН
2016-12-26 14:04:55

АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР УЛСЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУВЬЧИЛЖ, УСТГАСАН, УСТГАХАД ГАР БИЕ ОРОЛЦСОН УРВАГЧ, ХУЛГАЙЧ НАРЫГ ШАЛГАЖ, ШОРОНД ХИЙ

Ажлын байр