Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Их хэмжээний бэлэн мөнгө хууль бусаар хил давуулхыг завджээ

ОХУ-ын Новосибирск хотын Толмачево нисэх онгоцны буудал дээр өчигдөр биедээ их хэмжээний валют авч явж байсан Монгол улсын иргэнийг саатуулжээ. Тэрхүү иргэн нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Новосибирск хотод буух үедээ саатуулагдсан байна. Уг этгээд нь улсын хилээр гаалийн мэдүүлэгт бүртгүүлэлгүйгээр 50 мянган ам доллар авч гарахыг завдсан ажээ. Мөн түүнд дээрх мөнгөнөөс гадна 32 мянган рубль,206 мянган монгол мөнгө байсан байна. ОХУ-ын Гаалийн тухай хуулинд гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр 10 мянга хүртэл ам долларыг авч гарахыг зөвшөөрдөг ажээ. Харин 10 мянгаас дээш хэмжээний ам долларыг хууль бусаар хилээр гаргахыг завдсан этгээдэд, уг мөнгөн дүнгийн 15 хувийг улс хураан авч,4 хүртэл жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг байна.

Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр