Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Э.Мандах: Аавыг минь 22 настай эмэгтэй хөнөөсөн

Хайртай аавыгаа рецидив гэмт хэрэгтэнд алуулж, эд материал сэтгэл санаагаар хохирч яваа жирийн бүсгүй Э.Мандахтай уулзаж ярилцлаа.
                Энэ талаар доорхи ярилцлагаас үзнэ үү.
- Сайн байна уу. Эхлээд өөрийгөө танилцуулаач.
-Намайг Элбэгзаяагийн Мандах гэдэг. Би нэгэн хувийн компанид нягтлан бодогчийн ажил хийдэг.
-Танай аавыг хороосон аймшигт гэмт хэрэг хэзээ хэдэн онд гарсан юм бэ?
-Аавыг минь хороосон тэр аймшигт гэмт хэрэг 1997 оны 8-р сарын 5-нд гарсан. Тэр үед би 9 настай жоохон хүүхэд байсан юм.
-Хэн гэдэг ямар хүн уг хэргийг яагаад үйлдэх болов? Гэмт хэрэгтнийг барьсан уу?
 –Аавыг маань эмэгтэй хүн хөнөөсөн,тэр эмэгтэй тухайн үед 22 настай байсан байгаа юм.Хэргийг 2016 оны 3- р сард цагдаагийн байгууллага илрүүлсэн.
 -Яагаад тэр эмэгтэй танай аавын амийг хөнөөх болов?Танай аавыг өмнө нь таньдаг байсан уу?
-Яагаад ямар учраас аавыг минь хороох болсныг би огт мэдэхгүй. Өөрөө хэлэхдээ аавын маань найзын дүү гэж хэлдэг.
–Одоо энэ гэмт хэргийн талаар хууль хяналтын байгууллага юу гэж дүгнэлт гаргаж, ямар шийдэлд хүрэв?
-Хуулийн байгууллагаас энэ онц ноцтой гэмт хэргийг шалгаад хоёр шатны шүүхээр орж хэрэгтэнд 16 жилийн ял оноосон. Гэтэл саяхан Улсын дээд шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад шилжүүлчихлээ. -Би үүнд л маш их гайхаж, эмзэглэж байна. Хамгийн гол нь би энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Тэр нь юу вэ гэхээр манай аавыг хөнөөсөн тэр эмэгтэй өмнө нь өөрийн төрсөн эцгийг бас хутгалан шоронд ял эдэлж явсан рецидив гэмт хэрэгтэн юм билээ.
Гэтэл хууль шүүхийн байгууллага үүнд анхаарлаа огт хандуулахгүй байгаад л би их санаа зовниж байна.
-Дээд шүүх яагаад ийм нотлох баримт нь хангалттай ,нэгэнт тодорхой болсон хэргийг анхан шатны шүүх рүү буцааж байгаа юм бэ?
Үүнийг л тэднээс асуумаар байна. -Саяхан нэрт улс төрч С.Зоригийн хэргийг 18 жилийн дараа шүүхийн байгууллага шийдвэрлэж,зохих ялыг нь оноолоо.
-Танай аавынх болохоор үүнээс нэг жилийн өмнө буюу 19 жилийн өмнө юм байна шүү дээ?
-Харин тийм. 18 жилийн өмнө болсон С.Зориг агсны хэргийг Монголын шүүх шударгааар шийдвэрлэлээ.
Нэртэй улс төрч байсан хүний хэрэг ингэж шийдэгдэж байхад манай аавын хэрэг ч мөн адил ингэж шударга шийдэгдээсэй гэж би хүсч байна.-Ямар ч байсан хүний амийг зэрлэгээр хороосон рецидив гэмт хэрэгтэн ял завших ёсгүй. --Магадгүй над шиг ингэж эд материал сэтгэл санаагаараа хохирч яваа хүмүүс олон байгаа байх.-Нөгөөдөр аавын маань хөнөөсөн хэргийн шүүх хурал дахин болно. Энэ хурал шударга болоосой гэж би болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ маш их харж хүлээж байгаа.Нэг үгээр хэлбэл бусад хүмүүс ингэж хохирохгүй байгаасай гэж би хүсч байгаа учраас энэ ярилцлагыг олон түмэнд хүргэе гэж бодсон юм.
-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

MGL
2017-01-12 09:37:53

Mungu ulaan nud tsagaan gej bhda chadal muutai hund huuli aihtar uilchilne chadaltai negend bol guuli bolson tsagshdee

Үлэмжина
2017-01-11 23:46:28

Дээд шүүх яагаад анхан шатны шүүх рүү буцаав? Дахиад эхнээсээ эхэлнэ гэдэг маш их ажил, хохирогчид 20 жил зовж шаналж цөхөрч байгаа... их гарз их хохирол амссан даа

Nutag
2017-01-11 18:10:01

Uls turch n bnu irgen n bnuu adilhan l shiideh yostoi shde.yal ugsun n teged shudraga bish yu yum be Door setgegdel bichsen mal chi bol ene aluurchid shig lalar bn da

MGL
2017-01-11 16:39:29

Yal ugsung ni shudraga gesen bn chi muu mal yunda lalr zan gargaaw cham shig lalrudas so so zan garanada

MGL
2017-01-11 16:37:01

Aluurching shiitgeh l heregtei

зочин
2017-01-11 14:21:57

Зоригийн хэргийг шудрага болсон гэж үзэж байгаа бол танай аавын хэрэг энэнээс илүү шударга болох байхаа

Ажлын байр