Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Филиппинчүүдэд үнэгүй бэлгэвч тарааж өгөхөөр болжээ

Филиппиний засаг захиргаа тус улсын ядуу өрхийн 6 сая эмэгтэйчүүдэд үнэгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тарааж олгох шийдвэр гаргажээ.Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте ийм арга хэмжээ авснаар Филиппиний олон сая эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх боломжтой болно гэж мэдэгдсэн байна.Гэхдээ Филиппиний Засгийн Газрын энэхүү шийдвэр нь тус улсад ихээхэн нөлөөтэй байдаг Католик шашны сүм хийдийнхний томоохон эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй юм байна.

Филиппинчүүдийн 80 гаруй хувь нь католик шашин шүтдэг аж. Ерөнхийлөгч Р.Дутертегээс өмнөх ЗГ ийм шийдвэрийг олон арван жилийн турш эсэргүүцсээр ирсэн ажээ. Филиппиний Эдийн Засгийн Хөгжлийн сайд Эрнесто Перния ЗГ-ын уг шийдвэрийг тус улс дах ядууралтай тэмцэх чухал алхамуудын нэг хэмээн мэдэгдсэн байна.Тэрээр тус улсын ЗГ ядууралтай тэмцэх чухал алхамуудыг авч хэрэгжүүлснээр 2020 он гэхэд ядуурал 13 хувиар буурна гэж үзэж байгаа ажээ.
Түүний хэлснээр дээрх арга хэмжээ нь тус улсын эмэгтэйчүүд болон хүүхэд мөн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болох юм байна. НҮБ-ын мэдээгээр Филиппин улс нь Ази номхон далайн бүс нутагт сүүлийн 20 жилд өсвөр насны охидын жирэмслэлтээр тэргүүлж байгаа улс ажээ.Тус улсад ойролцоогоор 103 сая гаруй хүн амьдардаг байна.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр