Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Газар нэгжийн дарга нар 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

 
  Стандарт, хэмжил зүйн газар нь үндсэн 9 нэгж, 1 албатай бөгөөд газрын дарга Г.Гантөмөр газар нэгжийн дарга нартайгаа 2016 оны 1-р сарын 16-ны өдөр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулж үр дүнгийн гэрээ байгуулав. Стандарт, хэмжил зүйн газар 2017 онд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм.
Тухайлбал:
1.Авлигын эсрэг Олон улсын 37001 стандартыг Үндэсний стандарт болгон батлуулах, ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн туршлагад тулгуурлан уг стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангана.
2.Аймгийн засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн техникийн чадавхи, хөрөнгө оруулалт, дэмжлэг авах асуудлуудыг тусгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлыг зохион байгуулна.
3.“Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” болон “Хэмжил зүйн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна. 
4.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-т 2017 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах талаар Төрийн болон төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулан ажиллана.
5.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна.
6.РАС/IAF (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага/ Олон улсын итгэмжлэлийн форум)-ын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т нэгдэнэ.
7.Олон улсын жишигт нийцсэн ноос, ноолуур, арьс шир, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн байгууллагуудыг бий болгоно. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр