Мали улсын хойд зүгт орших Гао хотын цэргийн лагерьт болсон дэлбэрэлтэнд 60 хүн амь үрэгдээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакара Кейтийн мэдэгдэлээс иш татан Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. Өчигдөр Мали улсын Гао хот дах цэргийн лагерьт автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч түүний улмаас 60 гаруй хүн амь үрэгдэн,115 хүн хүнд шархджээ.Тус улсын Засгийн газар дэлбэрэлтэнд амиа алдагсадын дотор 5 амиа золиослогч байсан гэж мэдэгдсэн байна.Уг халдлагыг алан хядах Аль-Кайда бүлэглэлийн холбоотон Аль-Мурабитун бүлэг үйлдснээ хүлээжээ.
Ж.Дорж