Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Жүжигчин А.Өнөржаргал Азийн жиу-житсугийн тэмцээнд оролцоно

Саяхан болж өнгөрсөн Монгол улсын жиу-житсугийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ТВ коктейль продакшны жүжигчин А.Өнөржаргал оролцож, 69 кг-ийн жинд хүрэл медаль хүртжээ.Тэрээр энэ спортоор 2 дах жилдээ хичээллэж байгаа аж. Энэ удаагийн Монголд болж өнгөрсөн тэмцээнд ОХУ,АНУ-ын тамирчид оролцсон боловч,тэдгээрээс хэн нь ч медаль хүртэж чадаагүй байна.Ирэх хавар БНХАУ-ын Бээжин хотноо жиу-житсугийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна. Жүжигчин А.Өнөржаргал өдгөө уг тэмцээнд оролцхоор бэлтгэлээ базаагаад тун завгүй байгаа гэнэ.
Жиу-житсуг хамгийн анх 1532 онд Хисамори Такеноути гэгч Японы самурай үндэслэн бий болгожээ.Уг тулааны урлаг нь Хятад Солонгос зэрэг орнуудын тулааны урлагуудаас ялгаатай нь бөхийн мэхийг илүү давуутайгаар ашиглаж тулалддаг тулааны төрөл ажээ.Мөн жиу-житсуг өнөө үед дэлхийн улс орнууд бие хамгаалах урлаг хэлбэрээр ашиглах нь түгээмэл болсон байна.

Ж.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Бабур
2017-01-27 13:04:43

http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй

Зочин
2017-01-26 18:21:46

АМЖИЛТ

Ажлын байр