Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Усанд живж байсан бүсгүйг авраагүй эрд 5.5 жилийн ял оноожээ

Их Британы Кент гүнлэгийн шүүх 17 настай бүсгүйг усанд живж амиа алдах үед ямар ч тусламж үзүүлээгүй Майкл Боудич гэгчид 5.5 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн танхимд 21 настай Майкл Боудич усанд живж амиа алдсан Бекки Морган гэгч бүсгүйн үхэлд буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд гэхдээ түүнд тусламж үзүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Уг хэрэг өнгөрсөн оны 3-р сарын 1-нд Их Британы Рамсгит хотод хэмээх далайн боомт хотод тэднийг төрсөн өдрийн баярт уулзалдах үеэр болсон байна.

Тэрээр энэ талаар хэлэхдээ бүсгүйг усанд живж байсныг огт санахгүй байна гэсэн бөгөөд харин прокурорын зүгээс Боудичийг тухайн үед бүсгүйд туслах талаар ямар ч арга хэмжээ авааагүйгээр үл барам ямар нэгэн тусламж дуудаагүй гэж үзжээ. Кент гүнлэгийн шүүгч Жереми Карни түүнийг бүсгүйг живж байх үед “живбэл живэг” гээд орхисон байна гэж хэлсэн байна. Уг хэргийг хянасан прокурорын үзэж байгаагаар тухайн үед бүсгүй түүнээс тусламж хүсэж,сэлж чаддаггүйгээ хэлж байсан ч Боудич бүсгүйд ямар ч тусламж үзүүлэлгүй,зүгээр хараад зогсож байсан ажээ.

Боудич үүний дараа шар айрагны мухлаг руу буцаж очсон ч,тэрээр маш согтуу байсан учир клубынхан түүнийг оруулаагүй байна.Шүүхийн шинжээчид бусгүйг уснаас гаргаж авсны дараа шинжилж үзээд тухайн үед уг бүсгүй ямар нэгэн архи согтууруулах ундаа болон хар тамхины зүйл огт хэрэглээгүй байсныг тогтоожээ. Боудичийн хэлснээр бүсгүй тэр өдрийн шөнө 2:05-2:40 цагт усанд живсэн аж.Тэрээр гэртээ харьсныхаа дараа өглөөний 5:00 цагт цагдаагийн газарт энэ тухай мэдэгдэж утасджээ.Аврагчид бүсгүйн цогцосыг 7:45 цагийн үед гаргаж авсан байна.

Ж.Дорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-01-29 12:12:50

сэлж чаддаггүй бол өөрөө хамт үхнэ шүү дээ

Зочин
2017-01-29 08:50:42

estoi erguu shuuhtei gazar baima

Зочин
2017-01-29 05:32:30

orson bol hoyulaa uheh baij shuuh ni mongoliinh shig gedegt bi itgehgui bna

kk
2017-01-28 17:20:04

uuruu sogtuu baisan yum bol yaj usnaas hun avarch chadah ve dee uuruu ersdene gedgee sain meddeg mundag zaluu baina. uuruu tegj ersdeld orj baihaar tsaadah ni uhej baisan ni hamaagui deer

Ажлын байр