Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Мексик улс АНУ-д байгаа өөрийн цагаачдаа хамгаалхын тулд 47.5 сая доллар зарцуулна

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын эсрэг гаргасан шийдвэртэй холбогдуулж,тус улсад байгаа өөрийн цагаачдыг хамгаалах зорилгоор 1 тэрбум песо буюу 47.5 сая ам доллар гаргах шийдвэр гаргалаа гэж Мексикийн Сенатын хорооны тэргүүн Пабло Эскудеро мэдэгджээ.Тэрээр: “Ерөнхийлөгч Ньето Сангийн яамны сайдад Америк дах манай цагаачдад зориулан Консулын албанд 1 тэрбум песо хувиарлах үүрэг өгсөн, хэрвээ уг мөнгө багадаж илүү хөрөнгө гаргах шаардлага гарвал түүнийг мөн нийлүүлнэ” гэж хэлсэн байна.
Уг хөрөнгийг Мексикийн Үндэсний сонгуулийн хорооны шинэ ордон барих хөрөнгнөөс гаргахаар болжээ. АНУ Мексик хоёр улсын харилцаа Д.Трампыг Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хурцадсан бөгөөд Д.Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш хамгийн түрүүнд Мексиктэй залгаа хил дээр тусгаарлах хана барих тушаал гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг ханыг барих хөрөнгийг Мексикийн талаас гаргахыг шаардаж байгаа ч Мексикийн Ерөнхийлөгч үүнд татгалзсан хариу өгсөн юм.Үүнээс үүдэн хоёр орны Ерөнхийлөгч нарын энэ сарын 31-нд болох байсан уулзалт цуцлагдсан байна.
Ж.Бат

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2017-01-29 13:48:31

Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.

Бабур
2017-01-28 21:48:39

http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй

Ажлын байр