Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өмнөд Солонгос АНУ-ыг цэрэг зэвсгээ нэмэгдүүлэхийг хүсэв

Өмнөд Солонгосын Штабын Дарга Нарын хорооны дарга Ли Сун Чжин өнөөдөр АНУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга Жозеф Данфордтой утсаар ярьж, АНУ-ын Стратегийн цэргийн хүчийг тус улсад байрлуулах хүсэлт тавьжээ.Энэ талаар Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ. АНУ-ын Стратегийн хүчийг Өмнөд Солонгост байрлуулах нь Хойд Солонгосын цэргийн аюул заналыг тогтоон барихад чухал нөлөөтэй гэж тус хоёр орон үзэж байгаа аж.
Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Меттисыг Өмнөд Солонгост айлчлах үеэр хоёр тал анхлан ярилцсан байна. Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын Стратегийн цэргийн хүчийг Өмнөд Солонгост байрлуулах тухай өмнө нь ярьж байсан бөгөөд өнгөрсөн жил Хойд Солонгос цөмийн туршилт хийсний дараа АНУ стратегийн бөмбөгдөгч онгоц В-52-ийг илгээсэн ажээ.Энэхүү үйлдлийг Хойд Солонгос ихээхэн шүүмжилсэн юм.
Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр