Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Он гарснаас хойш 11 мянган дүрвэгч Европт хүрчээ

 

2017 он гарснаас хойш Газар дундын тэнгисээр дамжиж 11 мянган дүрвэгч Европт хүрсэн байна. Энэ тухай Олон улсын шилжилт хөдөлгөөний төвөөс мэдээлжээ. Тус төвөөс гаргасан мэдээлэлд 2016 онд Газар дундад тэнгисээр дамжиж Европ руу гарах гэсэн таван мянган дүрвэгч амиа алдаж, 363 мянган хүн Европт хүрснийг дурдсан байна. Сүүлийн үеийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 5-ны хооронд 11010 дүрвэгч Европт нэвтэрч Италид 85, Грект 15 хувь нь очжээ. Өнгөрсөн жилийн энэ хугацаанд хөгшин тив рүү 74808 дүрвэгч очиж байв. Өнгөрсөн баасан гаригт Мальтад болсон Европын холбооны орнуудын удирдагчдын чуулга уулзалтаар Газар дундад тэнгисээр ирэх дүрвэгчдийн урсгалыг зогсоохын тулд Ливи улсад тусламж үзүүлэх тухай шийдвэр гаргажээ. Одоогоор Ливи улс нь Газар дундад тэнгисээр Европ руу дүрвэгч гаргадаг гол зам болоод байна.


М.ХҮСЛЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр