Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Суудлын автомашин, архи, тамхины татварыг ч нэмнэ

 

Өрийн хямралд орсон манай улсад зээл олгохдоо ОУВС олон шаардлага тавьсан нь өнөөдөр ил болов. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэдийн төлөх эхний татварын дүн нэмэгдэх нь ээ.

Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх шийдвэрийг ч эрх баригчид гаргажээ. Тухайн автомашины насжилтаас нь хамааран 3-15 хувиар татварыг нь өсгөнө. Жишээ нь цилиндрийн багтаамж нь 4501 см куб-ээс илүү бол, таны машины насжилтийг нь харгалзан 40-250 хувийн татвар нэмж төлнө.

Мөн  тамхи, согтууруулах ундааны татварыг ирэх онд 10, 2019 онд 5 хувиар, 2020 онд дахин 5 хувиар нэмэх боллоо. Импортын тамхинд ногдох гаалийн татвар одоо 5 хувь байгаа юм. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагаас тогтоосон хэмжээнээс бага байгааг Сангийн сайд онцлоод 30 хувьд хүргэнэ гэв. 

Хадгаламжийн хүүгийн орлогод мөн татвар ногдуулна. Одоо мөрдөж буй хуулиар 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хадгаламж эзэмшигчид ХХОАТ төлөх байв. Гэвч энэ хугацааг наашлуулан, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөх болов. Гэхдээ нийт татвар төлөгчид үү эсвэл одоогийн хуулийн дагуу 100 сая ба түүнээс дээш хэмжээний хадгаламж эзэмшигчид татвар төлөх үү гэдэг нь тодорхойгүй байна.        

ОУВС-тай хэлэлцээ хийх явцад НӨАТ-ыг 10-аас 13 хувьд хүргэх тухай асуудлыг ч хөнджээ. Гэхдээ НӨАТ-ыг нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн гэв. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр